• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Судалгаа хийгдэнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Европын холбооны хамтран хэрэгжүүлж буй "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийн хүрээнд "Туслах малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилт"-ийн судалгааг 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Хараат бус судалгааны хүрээлэн зохион байгуулна. Хэнтий аймгийн Батноров, Галшар, Өмнөдэлгэр сумд төслийн зорилтот сумаар сонгогдож судалгаанд хамрагдах юм.