• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдад ажиллав

ХЭҮКомиссын тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.5-д "Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих” гэж заасны дагуу 2016 оны 06-р сарын 06-ны өдрөөс 06-р сарын 10-ны хооронд Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Прокурорын газартай хамтран сумдын ГХУССалбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Хүний эрхийн болон шинээр батлагдан гарсан хуулийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Жаргалтхаан,  Дэлгэрхаан, Цэнхэрмандал , Өмнөдэлгэр сумдад ажиллав. Ажлын хэсэгт Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр, аймгийн орлогч прокурор Б.Одгэрэл, прокурорын туслах Э.Ундармаа, ХЭҮКомиссын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан нар ажилласан.