• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран 2017 оны 3-р сарын 10-ны өдөр 15.00 цагт МСҮТөвийн сургалтын танхимд үйлчилгээний салбарт ажилладаг холбооны гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд 105 ҮЭХолбооны гишүүд оролцож Хөдөлмөрлөх эрх, Эмэгтэйчүүдийн эрх, Хамтын гэрээ хэлцэл сэдвээр мэдлэгээ нэмэгдүүлж, хүний эрхийн ажилтнаас хөдөлмөрлөх явцад гардаг зарим асуудлаар асуултандаа хариулт авч байв.