• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тогтвортой хөгжлийн зорилтууд ба бидний оролцоо сургалт болов

Монфемнет, Хүний эрх-Хөгжил төв хамтран орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилгыг таниулах, бодлого хөтөлбөрт хэрхэн тусгалаа олсон талаарх мэдлэг олгох сургалтын 2018 оны 05-р сарын 08-09-ний өдрүүдэд Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд хийлээ. Уг сургалтын явцад Нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд орон нутгийн ажилтан уг багт орж ажиллахаар боллоо. Хэнийг ч орхихгүй хөгжих уриатай уг зорилго, зорилтын заалтууд хүний эрхийг хамгаалах, хангахад чиглэгдсэн байдаг. Хэнтий аймагт нийтийн сонсголыг "Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох" зорилгын хүрээнд хийгдэх юм.