• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагчид "Хүүхдийн эрх" сэдвээр сургалтанд хамрагдлаа

2019 оны 4 дүгээр сарын 18-ны 15.00 цагт Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос зохион байгуулж байгаа "Эх үрс хөгжлийн хөтөч" арга хэмжээнийн хүрээнд ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан Тэмүүжин цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад "Хүүхдийн эрх" сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Хэнтий аймгийн хариуцлагатай бичил уурхайчдын нэгдсэн холбоо орон нутагтаа эрхлэн зохион байгуулж байгаа юм. Удахгүй Батноров сумын эмэгтэйчүүд сургалтанд хамрагдана.