• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн бус байгууллагын төлөөлөл мэдлэгээ нэмэгдүүллээ

Комиссын орон нутгийн ажилтан иргэдийн оролцоог дэмжих, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Монфемнет үндэсний сүлжээ, аймгийн ИНБайгууллагуудын сүлжээтэй хамтран зохион байгуулсан чадавхжуулах сургалтанд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамт сургалтанд хамрагдлаа. Уг сургалтаар хүний эрх, жендэр, тулгамдсан асуудлаа тодорхойлох олон асуудлаар багаар ажиллаж, мэдлэгээ нэмэгдүүлэв.