• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Уулзалтанд оролцов

     Хэнтий аймгийн Хууль сахиулах байгууллагын удирдлагуудын хамтарсан ажлын уулзалт сар болгон зохион байгуулагдахаар болсон бөгөөд эхний уулзалт 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-т боллоо. Тус уулзалтанд АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 419 дүгээр анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ажилтан, аймгийн Прокурорын газар, аймгийн Шүүхийн тамгын газрын төлөөллүүд оролцлоо. Энэхүү уулзалтад аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Хууль, зүй дотоод хэргийн яамнаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хууль, эрх зүйн хэлтсээс 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлууд, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон хуулийн хэрэгжилт, хууль сахиулах бодлого хөрөнгө оруулалт, зохион байгуулалттай ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Тус уулзалтаар аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн нэг бодлого барьж ажиллахыг уриалав. Мөн ХЭҮКомиссын тус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах хуваарь гаргаж ажиллахаар боллоо.