• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Флом байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Орон нутгийн ажилтнууд байгууллагынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг аймагтаа хийж хэрэгжүүлдэг. Энэ утгаар 2016 онд Хэнтий аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбоо байгуулагдсан цагаас орчны хүртээмжийн үнэлгээ, асран хамгаалагчийн сургалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон нийтэд чиглэгдсэн ажлыг хамтран уламжлал болгон зохион байгуулдаг. Финландын Флом байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, бүлгүүдийг чадавхижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд явцын үнэлгээг хийх, судлах зорилгоор төслийн менежертэй 2019 оны 6 сарын 7-ны өдөр уулзаж санал солилцлоо. Уулзалтын явцад сумын эх барих, эмэгтэйчүүдэд хүний эрхэд суурилсан хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг ирэх онд хамтран хийх саналыг төлөвлөгөөнд оруулж ажиллахаар болсон.