• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хан Хэнтий чуулгын ажилтнууд сургалтанд хамрагдлаа

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хүсэлтээр "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал", Хөдөлмөрийн гэрээ сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд 37 уран бүтээлч, ажилтнууд хамрагдаж хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудал, хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах талаар мэдлэгээ нэмэгдүүллээ. Сургалтын үеэр хүний эрхийн ажилтнаас сургалттай холбоотой асуулт асууж хариултаа авсан юм.