• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХБИргэдийн асран хамгаалагчид сургалтанд хамрагдлаа

2018 оны 05-р сарын 11-нд Комиссын орон нутгийн ажилтны ажлын өрөөнд Хэрлэн сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдын сургалтыг Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хэрлэн сумын Халамжийн мэргэжилтэн хамтран зохион байгууллаа. Уг сургалтаар тэд "Асран хамгаалагчдын гэрээ", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх" сэдвээр мэдлэгээ нэмэгдүүллээ. Хэнтий аймгийн ажилтан НҮБ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлан, хэлэлцүүлгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх сэдвийн хүрээнд хийсэн бөгөөд энэ онд уг эрхийн хэрэгжилтэнд илүү анхааран ажиллаж байгаа юм.