• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль зүйн зөвлөгөө өгөхөд хамтран ажиллав

1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан бөгөөд жил бүрийн энэ өдрийг Дэлхий нийтээр “Олон Улсын Хүний Эрхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд Эвт худалдааны төвд байрлах аймгийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" дээр АЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, ХЭҮК, Эмнести интернэшнл байгууллага хамтран иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөд хамтран ажиллалаа.