• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Залуусын төлөөлөл сургалтанд хамрагдлаа

Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд "Залуучуудын оролцоо ба нөлөөлөл" сэдэвт 2 өдрийн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 19.20-ны өдрүүдэд Чингис цамхагийн сургалтын танхимд зохион байгууллаа. Уг сургалтаар залуус хүний эрх, ардчилалын үнэ цэнэ, нөлөөллийн ажлыг хэрхэн зохион байгуулах, асуудлаа тодорхойлох арга зам зэрэг олон сэдвийн хүрээнд суралцаж, оролцооны арга ашиглан мэдээлэл олж авлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан 2020 оны 08 дугаар сарын 23,24-ны өдөр Улаанбаатар хотод болсон сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан бөгөөд бусад сургагч багш нарын хамт орон нутгийнхаа залууст мэдлэгээ хуваалцсан юм. Мөн төслийг хэрэгжүүлэгчид Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, сайн дурын клубуудыг нэгтгэсэн залуучуудын эвслийг байгууллаа. Тэд хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.