• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэнтий аймгийн Засаг даргад Шаардлага хүргүүллээ

3 дугаар сард хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад Шаардлагыг хүргүүллээ. Уг шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтантай “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, энэ талаар гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлагын тухай тусгах зэрэг хэд хэдэн зөрчлийг арилгуулах талаар дурьдсан болно.