• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэнтий аймгийн хуулийн байгууллагуудын нээлттэй өдөр боллоо

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй 11 хуулийн байгууллага хамтран 2019 оны 5 дугаар сарын 1-нд "Нээлттэй өдөрлөг" арга хэмжээг аймгийн худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд тус байгууллагууд 50 гаруй үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэж хамтран ажилласан юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчтэй нэг дор иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг шууд хүлээн авч ажиллав.