• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮКомиссоос эмхлэн гаргасан номоор Цагдан хорих байрны номын санг баяжуулав

 
Байгууллагынхаа 15 жилийн ойг тохиолдуулан 02-р сарын 02-ны өдөр Хэнтий аймаг дахь ШШГАлбаны харьяа Цагдан хорих байрны номын санд ХЭҮКомиссоос эмхлэн гаргасан ном, сэтгүүл мөн ИНБ, иргэдээс цугларсан уран зохиол,түүх, эрүүл мэндийн холбогдолтой зэрэг ном, сонин сэтгүүлийг цагдан хорих байрны дарга хошууч К.Махбат, тоо бүртгэгч н.Баярмаа нарт гардуулж өглөө. Цагдан хорих байрны номын сан 100-130 номын багтаамжтэй хэдий ч "Хариуцлагатай залуу манлайлагч" клуб, "Хэрлэнгийн цэнхэр алс" ТББ, Эрүүл мэндийн газраас байнга баяжуулж байхаа энэ дашрамд илэрхийлж байв.