• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийг хамгаалахад ИНБ-уудын оролцоо чухал

Хэнтий аймгийн Иргэний нийгмийн байгууллагын форум 11-р сарын 13-ны өдөр Чингис цамхаг боллоо. Форумд 15 сумын бизнес эрхлэгчид, аймгийн “Иргэний нийгмийн байгууллагуудын Сүлжээ” ТББ-ын 60 гаруй төлөөлөл, ХЭННЭС ТББ, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХ, зэрэг нийтдээ 80 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, сайн туршлага, амжилтын түүхээ хуваалцаж, хамтын зөвлөмжөө гаргасан бөгөөд орон нутгийн ажилтан тухайн үйл ажиллагааны ерөнхий чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Хүний эрхийг хамгаалахад эдгээр байгууллагуудын үүрэг оролцоо, санаачлага үргэлж чухал үүрэг гүйцэтгэдэг.