• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн нээлттэй өдөр боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, аймгийн Засаг даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Комиссын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах томоохон ажлын нэг болсон энэхүү арга хэмжээ нь уламжлал болсон ажлуудын нэг. Нээлттэй өдрийн хүрээнд иргэдтэй уулзалт хийх, өргөдөл, гомдол хүлээж авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн тусгай болон үйлчилгээний ажилтнуудад "Хүний эрхэд суурилсан хандлага", Халдашгүй чөлөөтэй байх эрх сэдэвт сургалтыг зохион байгуулсан.