• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 70 жилийн ой тохиож байна

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан. Энэхүү тунхаглал нь Дэлхийн хоёр дугаар дайны туршлагаас үүдэж "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн болно. Нийт гучин зүйл ангиас бүрдсэн энэхүү тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон. Хүний эрхийн Үндэсний Комисс, хүний эрхийн төлөө ажилладаг Олон Улсын Байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2018 онд уг тунхаг бичгийг батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан олон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.