• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүртээмжтэй ирээдүй" өдөрлөг болж байна

Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь төрийн байгууллагуудтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үйл ажиллагаанд Дартс, Ширээний хонхот теннис, Шагай наадгай зэрэг 3 төрлийн тэмцээнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн дунд зохион байгуулж, Хэрлэн сумын иргэдэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг орон тооны бус зөвлөл"-ийн хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.