• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг жагсаалд оролцлоо

Дэлхийн нийтээр 4 дүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхий эсрэг өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж Хэнтий аймгийн хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдүүдийн төлөөлөл, хот хоорондын такси үйлчилгээнд явдаг жолооч нар тайлан жагсаал зохион байгуулсан юм. Хүний эрхийн ажилтан уг ажиллагаанд оролцож олон нийтэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриаллаа.