• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн түлэгдэлтийн эсрэг аянд нэгдлээ

     Хэнтий аймгийн ИТХурал, ЭМГазар, ХГБЗХГазар, Хэрлэн сумын ИТХ, Хариуцлагатай залуу манлайлагч клуб зэрэг байгууллагуудтай  "Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас" сэдэвт 45 хоногийн аянд хамтран ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд төрийн 32 албан байгууллагад сургалт, мэдээлэл өгч тэдгээр байгууллага зорилтот бүлгийн бага насны хүүхэдтэй айл өрхөд аюулгүйн хаалт, анхаарал болгоомжтой байх талаар нөлөөллийн ажил хийж гүйцэтгэнэ.