• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалт хийлээ

2019 оны 03 дугаар сарын 1, 5-ны өдрүүдэд Комиссын орон нутгийн ажилтан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэгт Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчтай хамтран тус цэцэрлэгийн багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт танилцаж, Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах, эвлэлдэн нэгдэх болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авхуулах зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.