• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн үндэсний чуулганд оролцлоо

Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр үндэсний чуулган 2019 оны 04 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг чуулганд орон нутгийн ажилтнууд хамрагдаж оролцов. Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан нь "Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал" салбар хуралдаанд оролцож хөдөлмөрийн харилцаанд гарч буй эрхийн зөрчил, цаашид хуулиар хэрхэн хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах талаар чөлөөтэй санал бодлоо солилцсон юм.