• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэх гомдол тасрахгүй байна

2019 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Хэнтий аймгийн иргэдээс гаргасан 12 гомдлыг дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгджээ. Уг гомдлуудын 50 хувийг хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэх гомдол эзэлж байна. Тухайлбал ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, цалин хөлстэй холбоотой хамт олноороо нэгдэж гаргасан гомдлыг хүлээн авч хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулж аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлснээс хойш дахин энэ төрлийн гомдол ирж бүртгэгдээд байна.