• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

" Эмэгтэйчүүдийн дуу хоолой" хэлэлцүүлэг

НХҮХэлтсээс 3-р сарын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Инээмсэглэлээр дүүрэн өдрүүд" сарын аяны хүрээнд Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн дунд "Эмэгтэйчүүдийн дуу хоолой" хэлэлцүүлгийг Аймгийн ЗДТГазар, НХҮХэлтэс, ХГБХХэлтэс, Хэрлэн сумын ЗДТГазар, ЭМГазар, Цагдаагийн газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хан Хэнтийн Бүсгүйчүүд ТББ, Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хариуцлагатай залуу манлайлагч клуб, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулалаа. Дээрх хэлэлцүүлэгт салбар салбарын төлөөлөл болсон нийт 65 эмэгтэйчүүд хамрагдаж "Эмэгтэйчүүдийн эрх, эрх зүй, эдийн засаг, нийгэм соёл, гэр бүлийн харилцаанд тэдний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн талаар санал солилцож цаашид эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагдуудын уялдаа холбоог сайжруулж эмэгтэйчүүд нэгдэн нийлж эрхээ хамгаалж хамтран ажиллах, цаашид эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал, уриалгыг гаргаж шийдвэрлүүлэхээр саналаа гаргасан юм. Хамтран ажилласан бүх байгууллага, эмэгтэйчүүддээ баярлалаа.