• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороодын дарга нарт сургалт хийлээ

2015 оны 05-р сарын 06-ны өдөр Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороодын дарга нарт " Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал" сэдвээр сургалтыг тус байгууллагын сургалтын танхимд зохион байгуулж санал солилцлоо. Сургалтад Цэнхэрмандал, Баянхутаг, Мөрөн сумдын хорооны дарга, гишүүд нийт 33 хүн хамрагдав. Мөн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, МХГазрын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Улсын байцаагч, ХЭҮКомиссын ахлах мэргэжилтэн холбооны идэвхтэн гишүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 05-р сарын 25,26-ны өдрүүдэд "Хөдөлмөрлөх эрх" сэдэвт бүсийн сургалтанд оролцоно.