• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол улс Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГазраас хамтран зохион байгууллаа. Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу "Үндсэн хууль ба Хан Хэнтий" сэдэвт илтгэлийн уралдааныг төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан бөгөөд 14 байгууллагын 45 албан хаагч илтгэлээ ирүүлснээс ХЭҮКомиссын орон нутаг дахь ажилтан "Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө орон нутагт" сэдэвт илтгэлээр амжилттай оролцож 3-р байр эзлэв. Уг арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулиа батлалцсан Ардын их хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэх, хүчит бөхийн барилдаан, ахлах ангийн сурагч, төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн байгууллагын дунд илтгэл, эссэ, хөрөг нийтлэлийн уралдаан зэрэг ажлууд амжилттай зохион байгуулагдлаа.