• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөдэлгэр суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны хооронд 2019 оны 12 сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь" төслийн хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Энэ ажлын анхны томилолт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батноров, Галшар сумдад ажилласнаас эхлэв. Төслийн хүрээнд хийгдэх ажлын танилцуулах уулзалт, Эмэгтэйчүүдийн холбооны сумын салбар зөвлөлийн 10 гишүүдэд "Хүний эрхийн ойлголт", Малчдад тулгамдсан асуудал, Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизм сэдвээр референт Х.Цэцгээ, орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан нар сургалт зохион байгууллаа.