• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

1-р багийн залуус хүний эрхийн сургалтанд хамрагдлаа

Хэрлэн сумын 1-р багийн залуучуудын уулзалт 11-р сарын 10-ны өдөр Чингис цамхагийн сургалтын танхимд боллоо. Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутгийн мэргэжилтэн уулзалтанд оролцогч залуус "Хүний эрхийн ойлголт", хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа. 1-р баг нь 18-35 насны 1140 залуус бүртгэлтэй байдаг байна. Уулзалтын үеэр 9 хүний бүрэлдэхүүнтэй залуучуудын зөвлөлийг байгуулав.