• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Засаг даргатай хийсэн уулзалт

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой комиссын ахлах мэргэжилтэн уулзаж Удирдах албан тушаалтны зөвлөгөөнд оролцон мэдээлэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Улмаар аймгийн Удирдах албан тушаалтны зөвлөгөөн 2017 оны 2 дугаар сарын дундуур зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа талаар Засаг дарга урьдчилан танилцуулав. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн аймгийн хүн ам ихтэй учраас иргэдтэй уулзах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар анхаарал хандуулахыг хүсэж аймгийн Засаг Даргын Тамгын Газар өрөө байр түрээслэх талаар санал хүсэлтийг давхар уламжлалаа.