• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Алаг-Эрдэнэ суманд сургалт боллоо

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүсэлтээр тус сумын төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт, мэдээллийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зохион явууллаа. Сургалтаар Хүний эрхийн Үндэсний Комисын тус аймаг дахь ажилтан Хүний эрхийн үндсэн ойлголт, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Ажлын байрны бэлгийн дарамт зэрэг сэдвүүдээр сургалт хийж, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар хэрхэн гомдол гаргах, үнэ төлбөргүй зөвлөгөө авах талаар мэдээлэл хүргэв. Сургалтад Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид, албан хаагчид хамрагдлаа.