• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Арбулаг суманд “Хариуцлагатай залуу манлайлагч” клуб байгуулагдав

Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний Комиссын аймаг дахь ажилтан хамтран залуучуудад зориулан залуучууд хэрхэн манайлах, хүний эрхийн мэдлэг ойлголт, хүчирхийлэл, жендэр сэдвүүдээр бүтэн өдрийн хөтөлбөртэй дагуу сургалт зохион байгуулав. Сургалтад тус сумын салбар салбарын ажилчин залуус болон залуу малчдын төлөөлөл оролцов. Сургалтын зорилго нь орон нутаг дахь залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуусын оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн, тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжиж, ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Сургалтын төгсгөлд оролцогчдод серфетакад гардуулав. Сургалтын оролцогчдын хүсэлтээр "Хариуцлагатай залуу манлайлагч” клубыг Арбулаг суманд байгуулав. Клуб байгуулагдсанаар залуучууд орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг хүний эрхэд суурилсан хандлагаар ээлтэйгээр шийдвэрлүүлэхэд нөлөөлөх, санал санаачлага гаргах, хувь нэмрээ оруулахад оршино.