• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахлагч нарын баярын өдөр

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ахлагч нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан байгууллагын нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын Газрын дэргэд дэх Цагдаагийн газрын албан хаагч, Ренчинлхүмбэ сумын цагдаа, ахлагч Н.Ганболдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газартай хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулж хамтран ажилладаг юм.