• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмадуудын санал сэтгэгдэлийг сонслоо

Комиссын даргын даалгавраар өгөгдсөн сэдвээр орон нутаг дахь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7,8-р багийн ахмад настны сэргээн засах төв дээр очиж ахмадуудтай ахмад настны эрх сэдвээр ярилцлаа. Дээрх сэдвийн хүрээнд тэд тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярьж аймаг орон нутгийн удирдлагуудад хүндрэл бэрхшээлээ яриад ололт амжилтад хүрэхгүй байгаад сэтгэл дундуур явдаг талаар хуучилсан юм. Энэ  сэдвээр хийсэн дүгнэлтээ холбогдох референтэд дэлгэрэнгүйгээр хүргэх болно.