• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас төрийн байгууллагын албан хаагчдад “Гамшгаас хамгаалах-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Комиссын ажилтан тус сургалтад хамрагдаж энэ талаарх мэдлэг ойлголттой боллоо.

Энэхүү дадлага сургалтын зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх явдал юм.