• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Гэрч, хохирогчийг хамгаалах нь” хэлэлцүүлэг

2018.05.30-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас "Гэрч, хохирогчдыг хамгаалахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийг нээж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Л.Мөнхбаатар мэдээлэл хийв. Уг хэлэлцүүлэгт Комиссын орон нутаг дахь ажилтан оролцож Хөвсгөл аймагт гэрч хохирогчдыг хамгаалах талаар өнөөгийн нөхцөл байдал, хамгаалах байрны асуудал орон нутагт шийгдэхгүй байгаа талаар асуудлыг хөндөж санал хүсэлтээ уламжилсан байна.