• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр хэлэлцүүлэг өрнөв

2017.12.05-ны өдөр ”Хөвсгөл” телевизээс "Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт ХЭҮК, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүх, "Сүүн тахилт” ТББ–ын төлөөллүүд оролцон Хөвсгөл аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байгаа, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, аймгийн хэмжээнд ямар арга хэмжээг авбал зохих, хүчирхийллийн тоог бууруулахад холбогдох байгууллагуудын зүгээс хэрхэн ажиллах, үр дүнд хүрэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.