• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцов

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М нь  зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Комисст хандсаны дагуу түүний эрх, эрх чөлөөг зөрчигдсөний улмаас учирсан хохирлыг арилгуулах, сэргээн эдлүүлэхээр Комисс М-ийг төлөөлөн Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Тус шүүх хуралдаанд Комиссын гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хөвсгөл аймаг дахь ажилтан М.Тунгалагмөрөн оролцов.