• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархадын сумдад ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Хөвсгөл аймаг 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, уг зорилтыг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа зохион байгуулах зорилгоор “Эрх зүйн хөтөч өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Дархадын сумд болох Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад зохион байгуулж явуулав.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан, Нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Сүүн тахилт ТББ, Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид зэрэг 40 гаруй төрийн болон төрийн бус байууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Дээрх сумдад давхардсан тоогоор 2000 гаруй малчид, иргэдэд үйлчилгээ үзүүлснээс Комиссын ажилтан хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол хүлээн авч, иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үзүүлж, гарын авлагыг тарааж үйлчилсэн байна. Энэхүү арга хэмжээ Хөвсгөл аймгийн бүх сумдад үргэлжлэн явагдана.