• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Дэлтэй цэнхэрийн хурд 2017”

Хөвсгөл аймгийн төвд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "Дэлтэй цэнхэрийн хурд 2017” хурдан морины уралдаан зохион байгуулагдав. Уралдаанд 16 аймгийн уячид ирж морьдоо уралдуулжээ.Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар уралдаанч хүүхэд, морьдыг бүртгэхдээ эцэг, эх асран хамгаалагчаас хурдан морь унахыг зөвшөөрсөн тодорхойлолт гаргуулан, 231 уячидтай "Хариуцлагын гэрээ”-г байгуулан, уралдаанч хүүхдүүдийг 100 хувь даатгалд хамруулан ажиллажээ. Уралдааны замд нийт 465 хурдан морьдыг 247 хүүхэд унаж уралдсанаас нийт 13 хүүхэд морьноос унаж бэртсэнийг эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлэн эмнэлэгт хүргэж, оношлон анхан шатны үйлчилгээг хүргэсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 9 настай Ө толгойндоо гэмтэл авч хацар шанааны ясны хугаралттай гэсэн оношоор тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь Комиссын орон нутаг дахь ажилтан, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Х.Рагчаагийн хамт уулзан эмчлэгч эмчээс биеийн байдлыг лавлахад шаардлагатай эмчилгээг хийж байгаа ойрын хүүхдийн биеийн байдал одоохондоо хүндэвтэр байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Хүүхдээр өвлийн улиралд хурдан морь унуулах нь Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг юм. Үүнийг өвөл хаврын улиралд унуулахыг хориглоод сурчихсан бол "Хүүхдэд ээлтэй" Хөвсгөл аймгийн нэр гарахгүй байсан.