Жендэрийн бүсчилсэн сургалт - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн бүсчилсэн сургалт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2018 онд бүх аймаг, орон нутагт төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулсан жендэрийн асуудлаар сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж дуусчээ. Хангайн бүсийн төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан "Жендэр ба хүний эрх” 2 өдрийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулав. Энэхүү сургалтад Хөвсгөл аймгаас нийт 19 сургагч багш бэлтгэгдэн сертефкадаа гардан авсан.         Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид бие даан орон нутагтаа төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлын асуудлаар сургалт явуулах арга зүй, аргачлалтай болсон гэж Комисс дүгнэж байна.