• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн дэд хөтөлбөр батлууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018-2021 онд хэрэгжиж буй “Монгол улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс аймаг бүрт төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн ажилтнуудыг жендэрийн сургагч багшаар бэлтгэсэн билээ. Хөвсгөл аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар хамтран аймгийн Жендэрийн дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж 37 тоот тогтоолоор батлуулав.

2019 оны эхээр дээрх жендэрийн баг тухайн орон нутагт хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.