• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн сургалтад хамрагдав

Дэлхийн нийтийг хамарсан “Covid-19” өвчний цар тахлын дэгдэлтийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдад чиглэсэн, сургалт сурталчилгааг цахим хэлбэрээр олгохоор шийдвэрлүүлсний дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 21 аймгийн Засаг даргын Тамгын газраас тус бүр 5 албан хаагчдыг “Жендэрийн цахим сургалт”-д хамруулаад байна. Уг сургалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 5 албан хаагч 2020 оны 4 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд хамрагдлаа.