• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэр ба хүний эрх сургалт, хяналт шалгалт Хөвсгөл аймагт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг эхний өдөр төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба хүний эрх” сургалтыг бүтэн өдрийн турш зохион байгуулж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй танилцахаар төрийн захиргааны 10 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба хамрагдсан байна. Дээрх хяналт шалгалтын үр дүнг аймгийн удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулж Комиссоос зөвлөмж /шаардлага/ явуулахаар боллоо.

Энэхүү сургалт, хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.