• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ы хүрээнд

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй "Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ы хүрээнд зорилтот бүлгийн залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтыг Мөрөн сумын 14 багийн залуучуудын төлөөллүүдэд 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан хамтран оролцож сургалт мэдээлэл хийв. Сургалтаар Комиссын ажилтан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай танилцуулгыг хүргэж, Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь сэдвээр сургалт, мэдээлэл хүргэлээ. Сургалтын явцад оролцогчдоос сонирхсон асуулт болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө авсан байна. Сургалтын оролцогчдод ХЭҮК-т гомдол гаргах нь, Хүүхдийн эрх гэсэн 2 төрлийн гарын авлагаас тараасан байна. Мөн уг аяны хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь төрийн байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулагдав.