• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Засаг даргын Тамгын газарт байрладаг боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт байрлаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын “Б” корпусын 1 дүгээр давхарын 4 тоот өрөөнд 2019 оны 5 дугаар сараас эхлэн байрлаж байна.

Комиссын ажилтан тухайн аймаг, орон нутагтаа иргэд, олон нийт, төр, төрийн бус байгууллагад хүний эрхийн боловсрол олгоход чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн асуудлаар хяналт шалгалт, судалгаа хийх зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажилладаг.

Иймд та бүхэн дээрх хаягаар ирж биечлэн уулзах болон Хүний эрхийн Үндэсний Комиссын www.nhrcm.gov.mn цахим хаягаар нэвтрэн орж цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна 70388022 дугаарын утсанд хандаж хууль зүйн зөвлөгөөг авах боломжтой юм.