• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт” судалгааны ажлыг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Баянхонгор гэсэн аймгуудад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хийхээр төлөвлөсний дагуу Хөвсгөл аймагт 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Тариалан, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад ажиллалаа. Судалгааны ажлын гол зорилго нь алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлж буй энэхүү эмзэг асуудал болон хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой юм.

Энэхүү судалгаагаар дээрх сумдын малчин эмэгтэйчүүдээс санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл, кейс, баримт гаргуулан авав.

Судалгааны үр дүнг хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлд оруулан төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах юм.