• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Миний Үндсэн хууль- Миний эрх чөлөө” арга хэмжээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийг хүүхэд, залуучууд, олон нийтэд сурталчлах ахмад, залуу үеийн хэлхээ холбоог сайжруулах, хүүхэд, залуучуудад хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг ойлголт олгох, Ардын Их Хурлын депутатуудын алдар гавьяаг сурталчлах, алдаршуулах зорилготой “Миний Үндсэн хууль-Миний эрх чөлөө” арга хэмжээг Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчид, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагчдын төлөөллүүдэд зориулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Боловсрол, соёл урлагын газар, Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтран 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо”танхимд зохион байгуулав.

Арга хэмжээнд Ардын Их Хурлын депутат Ж.Жамсранжав, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Мөнхбилэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан М.Тунгалагмөрөн нар оролцон сургалт, мэдээлэл хийлээ.