• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Морин уралдаан зохион байгуулагдах тухай

Хаврын бүсийн морин уралдаан Хөвсгөл аймагт 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "Дэлтэй цэнхэрийн хурд 2017” нэртэйгээр Хөвсгөл аймагт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутаг дахь салбартай хамтран мэдээлэл солилцов. Тус уралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2017/1643 тоот шүүгчийн захирамжаар Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад зохион байгуулагдах уралдааныг хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх тухай захирамж гарсныг Комиссын орон нутаг дахь ажилтан танилцуулав.