• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2018 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу албан хаагчдынхаа мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь”, Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвүүдээр сургалт мэдээлэл авсан байна. Сургалтын явцад хүний эрхийн зөрчил болон хөдөлмөрийн харилцаан дахь асуудлуудыг хөндөж ярилцлаа.